УИХ-ын танхимд кино СУРТАЛЧИЛЖ болох уу...
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын танхимд кино СУРТАЛЧИЛЖ болох уу...

1 хүн болон ном гэх мэтийн зураг байж болно

-ҮЗЭЛ БОДОЛ-

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч нь МАН-ын хүн байж болно. Гэвч төрийн ордон, тэр дундаа УИХ ын чуулганы хуралдааны гол танхимыг кино сурталчилгаа болгож байгаа нь арай л даажинтай үзэгдэл юм.

Хуралдааны дэгийг хариуцдаг УИХ-ын Тамгын газрын дарга болон УИХ ын дарга Г.Занданшатар нар зөвшөөрсөн байж таараа.

Энэ нь өнөөх "Дабль стандарт"-ын нэг жишээ юм. Тиймээс тэгш эрхийг бий болгохыг хүсвэл Монголын бүх түүхэн кино хийсэн хүмүүс энэ танхимд өөрсдийн кино сурталчилгааны постероо наах хэрэгтэй. Тэгш эрхийг шаардаж, хууль тогтоох танхим нь ийнхүү сурталчилгааны самбар болов.

Үүнийгээ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо "Төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал агсны 100 жилийн ойд чуулганы хуралдаанд хүндэтгэл үзүүлсэн" гэж тайлбарлажээ. Хүндэтгэл үзүүлж болох ч Улаан цэцэг хэмээх киноны постерыг нааж хүндэтгэсэн нь хэмжээ хязгаараас давсан мэт.

Тэгэхээр асуудал нь "Дабль стандарт" энэ улсад утгаа алдаж, улаан цаймдаа гарсанд байгаа юм.

Н.Ариунбат: Хаан банкны хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг Монголбанкнаас олгоогүй
Н.Ариунбат: Хаан банкны хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг Монголбанкнаас олгоогүй
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.