/2021.11.11/
Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хуульд заасны дагуу коронавирүст халдварын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэн, даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацаа, эмнэлгийн хуудсыг үндэслэн олгож байна.
Нийгмийн даатгалын сангаас коронавирүст халдварын улмаас өвдөөд эдгэрсэн талаарх эмнэлгийн бичгээр болон эмнэлгийн тусламж авсан иргэдэд нэг сая төгрөгийн тэтгэмж олгож байгаа талаар мэдээ олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа нь худал мэдээлэл болохыг мэдэгдэж байна.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар