Олон улсын Боксын холбооны ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын Боксын холбооны ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ

/2021.11.11/: 2021 оны Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ аравдугаар сарын 25-наас 11 сарын 6-ны өдрүүдэд Сербийн Белград хотноо зохион байгуулагдсан юм.

Тус тэмцээнд МБХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүтэй удирдлагууд оролцож, МБХ-ны гадаад харилцааг тэлж, өргөжүүлэх чиглэлээр олон уулзалт хийсэн билээ.

МБХ-ны хувьд ОУБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлевтэй уулзалт зохион байгуулж, Монгол Улсад айлчлахыг урьсан бөгөөд урилгыг хүлээн авч, өнөөдөр манай улсад хүрэлцэн ирэх гэж байна. Тэрээр 19 цаг 40 минутад “Чингис хаан” нисэх онгоцны буудалд өөрийн зөвлөх болон ОУБХ-ны төлөөлөгчдийн хамт ирнэ.

Тэрээр Монгол Улсад хоёр хоногийн хугацаатай айлчлах бөгөөд МБХ-ны удирдлагуудтай уулзалт зохион байгуулахаас гадна маргааш буюу 11 сарын 12-ны өдөр “Ган” спорт төвд МБХ-ны баг тамирчдын бэлтгэлтэй танилцаж хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгнө.

Түүний хувьд тамирчдын амжилтын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж буй юм. Тэрээр энэ жилийн ДАШТ-ийг өндөр шагналын сантай зохион байгуулж чадсан юм.

Ажилчны гүүрийг Жайкатай хамтран хэрэгжүүлэх саналаа илэрхийллээ
Ажилчны гүүрийг Жайкатай хамтран хэрэгжүүлэх саналаа илэрхийллээ
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.