“Төр, сургууль, эцэг эхчүүдийн үүргийг хуулиар тодорхойлно“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төр, сургууль, эцэг эхчүүдийн үүргийг хуулиар тодорхойлно“

/2021.11.09/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын багц хууль болон боловсролын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт аймшигтай, сэтгэл эмзэглүүлэм хэрэг гарсан. Хүүхэд сургуулийн орчин, дотуур байрныхаа ойролцоо эрүүл, аюулгүй байх орчин нөхцөл хэр их алдагдсаныг дээрх хэрэг харууллаа. Өвөрхангай аймгийн боловсролын газар, холбогдох сумын сургууль, дотуур байрны удирдлагуудад хариуцлага тооцохоор ажиллаж байна. Анх удаа энэ төрлийн гэмт хэрэг гарч байгаа хэрэг биш. Олон нийтэд мэдээлээгүй маш олон ийм гэмт хэргүүд гардаг юм байна лээ. Энэ тал дээр хууль, эрх зүйн хүрээнд зайлшгүй шинэчлэлт хийх шаардлагатай. Сургууль, дотуур байрны орчинд хүүхдийг аюулгүй байлгахын тулд төр, сургууль, эцэг эхчүүдийн үүргийг хуулийн хүрээнд тодорхойлж өгөх нь боловсролын багц хуулийн хамгийн гол зүйл юм. Тэгэхгүй бол эцэг эхчүүд хүүхдээ сургуульд оруулаад л боловсрол эзэмшинэ гээд хаячихдаг.

Боловсролын багц хуулийн төсөлтэй хамт хүмүүнлэг боловсролын хуулийг өргөн барьсан. Цаашид сэтгэл зүрхний боловсрол гэдэг их чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр ангиас нь үүнийг тухайн хүүхдэд олгуулж байж мэдлэг, чадвар, зөв хүмүүжилтэй, эрүүл монгол хүүхдийг бий болгоно" гэлээ.

Вьетнамд анхны хот доторх төмөр зам ашиглалтад орлоо
Вьетнамд анхны хот доторх төмөр зам ашиглалтад орлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.