16 хүүхэд ковидын улмаас амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16 хүүхэд ковидын улмаас амиа алджээ

2020 оны гуравдугаар сарын 10. Монголд ирсэн Франц иргэнээс коронавирусийн анхны эерэг тохиолдол бүртгэгдсэн нь гурван сая гаруй иргэнийг айж мэгдэхэд хүргэж байлаа.

Өнөөдрийн байдлаар /арван нэгдүгээр сарын 3/ нийт 603 мянга гаруй хүн халдвар туссан нь ердөө гурван сая гаруй иргэнтэй манай улсад маш өндөр тоо. Өөрөөр хэлбэл таван хүн тутмын нэг нь халдвар авсан гэсэн үг.

Мөн одоогийн байдлаар /арваннэгдүгээр сарын 3/ коронавирусээс шалтгаалан нийт 1694 хүний амь эрсэджээ.

Нас баралт 55-аас дээш насны иргэдэд олонтаа тохиолдож байна.

Дээрх тоон мэдээлэл нь арваннэгдүгээр сарын 1-ний мэдээ болно.

Үндэсний Статистикийн хорооноос есдүгээр сарын 30-ны байдлаар гаргасан судалгаанаас харж үзвэл ковидоор өвчилсөн иргэд батлагдсан тохиолдлоос хойш дунджаар 10 хоногийн дотор нас барсан байна.

Одоогоор ковидоос хамгаалах баталгаатай арга нь вакцин болоод байна. Манай улсын хувьд нийт хүн амын 65.8 хувь нь вакцины хоёрдугаар тунд хамрагджээ. Харин өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд нийт 425 мянган хүн хамрагдсан байна.

Тиймээс нас баралт, өвчний хүндрэлийг бууруулахад нэмэлт тун буюу 3-р тунг хийлгэх шаардлага тулгарч байгаа юм.

Дата эх сурвалж: ХӨСҮТ

2021.11.03

Л.Энх-Амгалан: Тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилна
Л.Энх-Амгалан: Тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.