Л.Энх-Амгалан: Тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилна

/2021.11.03/ Цар тахлын улмаас үүссэн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Тэрбээр "Цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж худлаа. Тиймээс цахимаар үүссэн хоцрогдлыг цаашид танхимаар л нөхөх юм билээ.

1-12 дугаар ангийн нийт сурагчдын 10 хувьд аль хичээл дээр илүү хоцрогдолтой байгаа талаар судалгаа хийсэн. Тус судалгааны хариу ирэх долоо хоногт гарна. Хоцрогдлыг арилгах хөтөлбөрт тэтгэврийн багш нараа дайчилна" гэв.

Түүнчлэн тэрбээр, Улсын хэмжээнд гар утасгүй, интернетэд холбогдох боломжгүй 183 мянга орчим хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдийн 40 мянга орчим нь Улаанбаатарт амьдардаг. Энэ тал дээр Эрчим хүчний сайдтай хамтран тодорхой ажлуудыг хийж тог цахилгаангүй айл өрхийг цахилгаанаар хангаж байна" гэсэн юм.

Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр
Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.