Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

/2021.11.05/ Өвлийн эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 859 жилийн ой тохиож байна.

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн он, сар, өдөр, төрсөн газрыг албан ёсны болгож баталгаажуулсан. Тус ажлын хэсэгт академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн орж ажиллан, Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Онон, Балж хоёр голын боомын ойролцоо Дэлүүн болдогт төрсөн хэмээсэн.

УИХ-ын 2012 оны намрын чуулганаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. Мөн Чингис хааны одонг долдугаар сарын 11-нд олгодог байсныг “Монгол бахархлын өдөр” гардуулж байхаар болсон билээ.

Ковидын улмаас 13 хүүхэд бүтэн, 50 хүүхэд хагас өнчин болжээ
Ковидын улмаас 13 хүүхэд бүтэн, 50 хүүхэд хагас өнчин болжээ
 
Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн эздэд шагнал гардууллаа
Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн эздэд шагнал гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.