/2021.11.3/ ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид Эмэгтэйчүүдийн холбооноос очиж ажиллажээ.
Сүүлийн 3 жилийн байдлаар тус ангид:
- 2019 онд 188 эмэгтэй, 15 эмэгтэй хүүхэд,
- 2020 онд 217 эмэгтэй 2 эмэгтэй хүүхэд,
- 2021 оны 10 дугар сарын байдлаар 132 эмэгтэй 1 эмэгтэй хүүхэд тус тус цагдан хоригдсон байна.
Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Г.Оюунгэрэл "Эдгээр эмэгтэйчүүд хууль ёсны эрхээ эдэлж чадахгүй байсаар байна. Хэдий эрх, эрх чөлөөгөө хасуулсан ч хүний эрхийг нь зөрчихгүй мөн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэх ёстой. Гэтэл хорих өрөөнд хуулиар тавигдсан шаардлага хангалтгүй байна лээ.
Эмэгтэйчүүд, хүүхдүүд хоригдож байгаа өрөөнүүдийн шалыг паркетан шалаар солих, эмэгтэйчүүдийн ахуйн эд зүйл, ариун цэврийн хэрэгсэлийг хийх овор хэмжээ бага хуванцар шүүгээ, 10-15см зузуунтай орны гудас, 00 суултуур, засвар хийхэд шаардлагатай будаг, эмульс замаск зэрэг шаардлагатай байгаа юм байна.
Мөн "Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах, танин олуулах өрөө, эмэгтэйчүүдийн мэдүүлэг авах өрөө"-г тохижуулах өрөө нь стандартын шаардлага хангаагүй байсаныг МЭХ засаж өгөхөөр боллоо.
Хорих ангид эмнэлэг байдаг ч эмэгтэйчүүдийн үзлэг, оношлогоо хийх тоног, төхөөрөмж байхгүй байгаа нь энэ хорих ангид байгаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал тэр дундаа нөхөн үржихүйн асуудал, жирэмсний үеийн хүндрэл гарах зэрэгт асуудал тулгардаг юм байна. Иймээс цаашид энэ асуудлуудыг шийдвэрлэхэд холбогдох яам, албаны хүмүүст хандаж шийдүүлэх тал дээр хөөцөлдөх болно" гэжээ.