Улсын Филармонийн нээлт “ТЭНГЭР ТАЛ” сонгодог хөгжмийн концерт болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Филармонийн нээлт “ТЭНГЭР ТАЛ” сонгодог хөгжмийн концерт болно

Улсын филармонийн аялгуун хөшиг ба дараагийн тоглолтууд | Соёл урлаг

/2021.11.02/: Энэ сарын 1-ний өдрөөс улс даяар урлаг, спортын арга хэмжээг 50 хувь хүртэлх үзэгчийн дүүргэлтээр зохион байгуулахаар болсон. Тэгвэл улсын Филармони гарсан шийдвэрийн дагуу сонгодог хөгжмийн тоглолт зохион байгуулахаар болжээ.

Улсын Филармонийн үзвэрийн 50 дахь жилийн нээлт ‘ТЭНГЭР ТАЛ’ сонгодог хөгжмийн концерт энэ сарын 05, 06-ны өдрүүдэд Улсын филармонийн концертын танхимд болох гэж байна.

Энэхүү тоглолтод зориулан хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр ‘Эрхт Монгол’ удиртгал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн ‘Тусгаар монгол улс’ удиртгал хөгжмийг бүтээсэн бөгөөд анх удаагаа тайзнаа эгшиглэх юм. Мөн Монголын алдарт хөгжмийн зохиолчдын шилмэл хөгжмийн бүтээлүүд тоглогдохоор тоглолтын хөтөлбөрт багтсан байна.

Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, ерөнхий удирдаач Д.Нямдаш /СТА/, удирдаач Б.Батбаатар /СТА/, Б.Анар болон гоцлол дуучин Э.Анхбаяр /МУГЖ/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Д.Дүйнхэржав /СТА/, гоцлол хөгжимчин Д.Азбилэг /СТА/, Ө.Болормаа /СТА/, Г.Гантулга /СТА/, Х.Тунгалагтамир /СТА/, О.Урангоо, М.Номужин, Т.Энх-Отгон нар оролцоно.

Улсын Филармони нь Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Монгол уран бүтээлийн “ЭРХТ МОНГОЛ” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд симфони найрал хөгжмийн ‘Тэнгэр тал’ концертоор төслийн нээлт эхэлж байгаа юм.

Төслийн хүрээнд Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баян Монгол чуулга бүр тус тусын тоглолт болон гурван оркестрын ‘Эрхт Монгол’ нэгдсэн концертыг хүргэхээр бэлтгээд байгаа юм.

ТЭНГЭР ТАЛ” сонгодог хөгжмийн концерт

Сувилагч буруу тариа тарьснаас хүний амь нас эрсэдсэн хэргийг шалгаж байна
Сувилагч буруу тариа тарьснаас хүний амь нас эрсэдсэн хэргийг шалгаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.