/2021.11.2/ Өмнөд Солонгосын үүрэн холбооны оператор КТ компанийн сүлжээ аравдугаар сарын 25-ны даваа гарагийн өглөөний 11.20 цагаас, үдээс хойш хүртэлх хугацаанд тасалджээ.
Ийнхүү тасалдсанд компанийн удирдлагууд хэрэглэгчдээсээ уучлалт хүсэн бөхийж, хэрэглэгч бүртээ нөхөн олговор олгохоо мэдэгджээ. Ингэснээр хувь хэрэглэгчид тасалдсан хугацааг нь 10 дахин үржүүлэх хэмжээний ярианы эрх олгох гэнэ. Харин жижиг бизнес эрхлэгчдэд 10 өдрийн хэрэглээтэй нь тэнцэх хэмжээний үйлчилгээний хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.
Энэ хөнгөлөлтөө хэрэглэгчид нь энэ сараас эхлэн арванхоёрдугаар сарыг дуустал хугацаанд өөрийн хүссэн үедээ хамруулан эдлэх боломжтой.
Энэ хөнгөлөлтөд тус компани 40 тэрбум вон буюу ойролцоогоор 33 сая доллар зарцуулах юм байна.