/2021.10.29/: Баянзүрх дүүрэг, 13 хороо, Чулуун овоонд (Номин чулуун овоо салбарын замын эсрэг талд) нэгэн сонирхолтой номын сан нээгдэх гэж байна.
Энэхүү номын санд бүртгэл үүсгэх эрх ердөө 500 төгрөг бөгөөд бүртгүүлсэн хүмүүс үнэгүй интернэт болон компьютер ашиглаж болохнээ.
Энэхүү номын сан "Монгол Оюуны төлөө" гэх уриан дор үйл ажиллагаагаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж байгаа бөгөөд нэг дор 86 хүн хүлээн авах боломжтой бөгөөд хуучны болон орчин үеийн олон төрлийн номтой аж.