Орос-Хятадын хил дээрх тээврийн зогсонги байдлаас шалтгаалж үнийн өсөлт үүсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос-Хятадын хил дээрх тээврийн зогсонги байдлаас шалтгаалж үнийн өсөлт үүсчээ

Russia: Hundreds of trucks stuck on border with China due to coronavirus  restrictions | Video Ruptly

/2021.10.29/: Хилийн боомт дээр түгжрэл үүссэний улмаас зөвхөн Забайкальск-Манжуурын шалган нэвтрүүлэх боомт дээр Оросын тээвэрлэгчид өдөрт дунджаар 40 сая рублийн алдагдалтай байна гэж тээвэр логистикийн Рустранс-Спедишн, Куб Логистик, ПЕК, Шаттл-Логистик компаниуд мэдээлэв.

Одоогийн байдлаар хилийн боомт дээр 1000 гаруй ачааны машин зогсож байгаа бөгөөд өдөр бүр тээврийн ажилчид дунджаар 40 мянган рубль буюу 500 евро зарцуулж байна. Энэ үүсэж буй түгжрэл нь зөвхөн ганц автомашины хилийн боомт дээр биш юм.

Хилийн боомт дээрх түгжрэл нь төрөл бүрийн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэхэд хүргэсэн.

Орос-Азийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбооноос мэдээлснээр, сүүлийн 3 сарын хугацаанд зөвхөн хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүн өнгөрсөн онтой харьцуулахад 20 хувиар өссөн байна. Шалтгаан нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт дутмаг бөгөөд тогтмол бус байгаа явдал юм.

Хил дээр ачааны машин удаан хугацаагаар сул зогсож байгаа тул жолооч нар ихээр хохирол амсаж байна. Тухайлбал, цалин, байр, хоол, түлшний зардал, ачаа түр хадгалах агуулахад байршуулах зэрэг нэмэлт зардал маш их байна.

Хилийн боомт дээр ачааны машин нэг өдөр сул зогсоход Рустранс-Спедишн дунджаар 500 евро буюу 40 мянган рубль зарцуулдаг. Гурван долоо хоногийн турш 100 гаруй тээврийн хэрэгсэл Забайкальск-Манжуурын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрч чадахгүй байна гэж "Рустранс-Спедишн" ХК-ийн ерөнхий захирал Кондраты Гайкевич мэдэгдэв.

Почти 1 тыс. грузовиков застряли на российско-китайской границе

Логистикийн олон талт үйлчилгээтэй оператор "ПЭК" нь сул зогсолтын алдагдлыг ачааны 1 куб.м тутмыг 5 ам.доллараар тооцдог байна. Жишээлбэл, 20 тонн бүхий еврофур дээр 84 куб.м ачаа байна гэж тооцоход алдагдал дунджаар 420 доллар буюу 29.7 мянган рубль болно. Үүний зэрэгцээ, гаалийн хилээр тээвэрлэх барааг тусгайлан хуваарилсан өрөөнд түр хадгалахад өдөрт ойролцоогоор 10 мянга гаруй рубль болдог гэж “Шатл-Логистик” компанийн ерөнхий захирал Никита Казаринов хэлэв.

Компанийн үүрэг бол хаалганаас хаалганд хүргэх явдал гэдгийг ПЭК-ноос онцлон тэмдэглэсэн байна. Гэхдээ дээрх дүн нь эхний болон сүүлчийн км дэх зогсолт, түр хадгалах агуулахын зардлыг оруулаагүй болно. Эдгээр ангиллын зардал нь хүргэх чиглэл, хугацаа зэргээс хамаарч өөр өөр байдаг.

Үүний зэрэгцээ гаалийн хилээр тээвэрлэх барааг тусгайлан зориулалтын өрөөнд түр хадгалах зардал өдөрт ойролцоогоор 10 мянган рубль болдог гэж Н.Казаринов нэмж хэлэв.

Алс Дорнодын гаалийн газрын мэдээлснээр 10 дугаар сарын 26-ны байдлаар Забайкальск-Манжуурын шалган нэвтрүүлэх боомтод 209 ачааны машин байна. Харин тээвэр, ложистикийн компаниуд өөр мэдээлэл өгдөг.

Хятад дахь ПЭК компанийн төлөөлөгчийн газраас мэдээлснээр, олон улсын автомашины шалган нэвтрүүлэх боомтоор 1000 орчим хүнд даацын автомашин нэвтрэхээр хүлээж байна. Энэ мэдээллийг "Рустранс-Спедишн" компани мөн баталсан байна.

Эдгээр 1000 ачааны автомашин нь бүгд хил дээр зогсоогүй, харин Забайкальск тосгоны нутаг дэвсгэрээр дээр тархан байрласан байна. Тэднийг замын хажуугийн кафе болон авто зогсоол дээр байрлуулдаг гэж ПЭК салбарын захирал хэлэв.

“Нөхцөл байдал, ялангуяа хүнсний салбарын хувьд нэлээд хүнд байна. Орос-Азийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбооны зарим гишүүд ачаа бараа нь сул зогсолттой, хувь хүний ​​илгээмжийг ГЕГ-аас 2-3 сар шалгадаг гэж гомдол гаргадаг байна. Энэ нь Хятадын тал COVID-19 цар тахлыг маш хатуу эсэргүүцэх байр суурьтай холбоотой бөгөөд орон нутгийн хэмжээнд халдварын шинэ дэгдэлтээс зайлсхийхийн тулд бүх зүйлийг маш нарийвчлан тус бүрийг шалгаж байна.

Мэргэжил нэгтэй Хятадуудыг ойлгож болох ч эцсийн үр дүнд худалдааны асуудлыг саатуулаад байгааг Оросын үйлдвэрчид, бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Виталий Манкевич онцлон тэмдэглэв.

Шалган нэвтрүүлэх боомт дээр түгжрэл үүссэн нь цар тахлын шинэ давалгааны улмаас Хятадын талаас тавьсан хязгаарлалттай холбоотой гэж тээвэрлэгч нар тайлбарласан. Өөр нэг шалтгаан нь (шинэ жилийн баяр) улирлын чанартай ачаа тээврийн өсөлт гэж Хятад дахь ПЭК салбарын захирал Алексей Музеев нэмж хэлэв.

Түгжрэл үүсэж буй бас нэг шалтгаан нь шалган нэвтрүүлэхийн чадвар хангалтгүй байна.

Пропускную способность терминала Забайкальск увеличат вдвое |  ChinaLogist.ru - все о доставке грузов из Китая

Өдөрт 360 ачааны автомашин нэвтэрдэг “Забайкальск-Манжуур бол Орос, Хятадын хилийн хамгийн том боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж Алс Дорнодын гаалийн газраас мэдээллээ.

Гэвч үнэн хэрэгтээ олон улсын автомашины хилийн боомт нь өдөрт 200 хүртэл хүнд даацын машин хүлээн авах боломжтой бөгөөд үүнээс хойш түгжрэл үүсч эхэлдэг байна. Мөн Орос, Хятадын талаас бүтэн өдрийн цагаар ажиллах горимд шилжих нь чухал ба энэ нь түгжрэл үүсгэхгүйгээр хилээр хурдан гарах боломжийг олгоно" гэж Кондраты Гайкевич хэлэв.

Забайкальск дахь олон улсын автомашины хилийн боомтын гаалийн газрын ажилтнууд 21.00-09.00 цагийн хооронд чангатгасан горимд шилжлээ. Үүнийг аравдугаар сарын 6-нд Алс Дорнодын гаалийн газраас мэдээлсэн юм.

Түүнчлэн, аравдугаар сарын 20-нд Забайкальск захиргаанаас хил дээр хүлээгдэж буй автомашины тоог бууруулах зорилгоор цахим дараалал нэвтрүүлэх саналыг Улсын гаалийн газарт илгээсэн. Үүний зэрэгцээ 2024 он гэхэд хилийн боомтыг сэргээн засварлахаар төлөвлөж байна.

“Энэхүү автомашины шалган нэвтрүүлэх боомт болон бусад автомашины хилийн боомтуудын засварын ажлыг өмнө хэрэгжүүлэх юм. Зөвхөн шалган нэвтрүүлэх чадварыг сайжруулснаар Орос, Хятадын хил дээрх түгжрэлийн асуудлыг үндсээр нь шийдвэрлэх боломжтой болно" гэж ПЭК-ийн Хятад дахь салбарын захирал Алексей Музеев хэлэв.

Гэвч одоогийн байдлаар ачааны автомашинууд түгжрэлд орсоор байгаа бөгөөд нөхцөл байдал 1-2 сар тутамд улам хүндэрч байгааг бизнесийн салбарын төлөөлөгчид онцолжээ.

Одоо БНХАУ-аас хоёр өдөрт нэг удаа 150 автомашиныг нэвтрүүлэх квотыг олгож байгаа гэж ПЭК тайлбарлав.

Байнгын түгжрэл нь зөвхөн Забайкальск-Манжуур дээр байгаа зүйл биш, бусад Суйфэньхэ болон Полтавка-Дуннинг шалган нэвтрүүлэх цэгүүдэд тогтмол түгжрэл гарч байгааг бизнес эрхлэгчид хэлж байна.

Дальнобойщики жалуются на образование неформальных «клановых» очередей у  пункта пропуска Пограничный » Новости Владивостока и Приморского края -  Вести: Приморье

Пограничный тосгон дахь хилийн боомт дээр одоогийн байдлаар 250-300 орчим ачааны автомашин байна. Хилийн боомтын ойролцоох хувийн зогсоолд 50 орчим хөргөгчтэй автомашин, хурдны зам дагуу 200 орчим том оврын автомашин байна гэж “Куб Ложистик” компанийн Тээврийн захирал Алексей Шляховын хэлсэн.

Шууд дараалалд зогсохгүйгээр хагас чиргүүлтэй холбоотой мэдээллийг жолооч нарын санаачлагын бүлэгт өгч, хилээр гарах өдрийн мэдээллийг утсаар хянах боломжтой гэж тус компанийнхан тайлбарлав.

"Гэхдээ ямар ч тохиолдолд чирэгч нь 20-30 хоногт нэг л удаа явдаг. Цахим дараалал бий болгосноор зах зээлийн бүх оролцогчид тэгш эрхтэй байж, урт дараалалд машин зогсохоос зайлсхийх боломжтой болно" гэдэгт Алексей Шляхов итгэлтэй байна.

Хил дээр саатсаны улмаас Хятадаас авто замаар бараа хүргэх хугацаа дунджаар 30-40 хоногоор нэмэгдсэн гэж "Рустранс-Спедишн"-ээс мэдээллээ.

Пограничный-Суйфенхэ хилийн шалган нэвтрүүлэх боомтоор дамжин өнгөрөхөд дунджаар 1 долоо хоног, харин Забайкальск-Манжуурын боомтоор нэвтрэхэд дунджаар 3 дахин их хугацаа буюу 20-60 хоног зарцуулж байна гэж Алексей Музеев хэлэв.

Орос, Хятадын хилийн боомтуудын дараалал улам бүр нэмэгдсээр байгаа талаарх мэдээллийг РАСПП-аас баталж өгжээ.

Эх сурвалж:

https://www.rzd-partner.ru/auto/comments/desyatki-millionov-v-den-teryayut-perevozchiki-na-rossiysko-kitayskoy-granitse/

Б.Бумдэлгэр: Дельта хувилбарын давлагаа тогтворжиж, буух хандлагатай байна
Б.Бумдэлгэр: Дельта хувилбарын давлагаа тогтворжиж, буух хандлагатай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.