15 настай хүүхэд галт тэргэнд дайруулж нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

15 настай хүүхэд галт тэргэнд дайруулж нас баржээ

/2021.10.29/: Багахангай дүүргийн 2 дугаар хороо “Төмөр замын 510-р километрийн 6-р зуутад галт тэргэнд дайруулсан хүн байна” гэсэн дуудлага мэдээллийг 10 дугаар сарын 28-ны 22:10 цагт хүлээн авчээ.

Тухайн дуудлаганы дагуу шалгахад: Тус хорооны оршин суугч 15 настай эмэгтэй Ц гэгч нь Чойр-Улаанбаатар чиглэлийн ачааны 2651-р галт тэргэнд дайрагдаж, нас барсан.

Шалгалтын ажиллагаагаар урьдчилсан байдлаар амь хохирогч ээжтэйгээ маргалдаад гэрээсээ гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хамтран амьдрагч нь 24 настай бүсгүйг хэрцгийгээр хөнөөжээ
Хамтран амьдрагч нь 24 настай бүсгүйг хэрцгийгээр хөнөөжээ
 
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.