Б.Болор-Эрдэнэ дарга аа, Монгол Улс авилгын индексээрээ 111 дүгээрт жагсдаг шүү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ дарга аа, Монгол Улс авилгын индексээрээ 111 дүгээрт жагсдаг шүү

/2021.10.29/ Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд ( Future Investment Initiative) манай улсаас анх удаа оролцох үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:

Монгол хүн бүрийн ашиглах боломжтой И-Монголиа платформыг нэвтрүүлсэн. Энэхүү платформоор дамжуулан 545 үйлчилгээг Монгол Улсад хаа байгаа газраа хүргүүлэн авах боломжтой юм. Энэ платформыг хөгжүүлсэнээр авилгыг 25 хувиар бууруулахад хувь нэмэр оруулсан хэмээн хэлсэн.

Берлинд төвтэй “Транспэрэнси Интернэшнл” төрийн бус байгууллагаас дэлхийн 180 орны төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг гаргадаг.

Тэгвэл сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улс авилгын индексээрээ хэддүгээр байранд жагсаж байгааг хүргэж байна.

  • 2020 он: 35 оноогоор 111 дүгээр байр
  • 2019 он: 35 оноогоор 106 дугаар байр
  • 2018 он: 37 оноогоор 93 дугаар байр
  • 2017 он: 36 оноогоор 103 дугаар байр
  • 2016 он: 38 оноо 87 дугаар байранд тус тус жагсжээ.

Таван жилийн өмнө дэлхийн 180 орноос 87 дугаар байранд жагсаж байсан бол өнгөрсөн жил 111 дүгээр байранд орж ухарсан юм.

“Транспэрэнси Интернэшнл” төрийн бус байгууллагаас 2020 оны авилгын төсөөллийн индексийг гаргахдаа:

  • Улс орон, бүс нутгийг эрэмбэлэхдээ төрийн салбарын авлигын төсөөллийн хэмжээг 13 шинжээчийн байгууллагуудын үнэлгээ болон бизнесүүдийн удирдлагуудаас авсан асуумж дээр үндэслэн гаргажээ. Үүнд 0-ээс (маш их авлигатай) 100 (цэвэр) онооны хэмжүүрээр үнэлдэг.

Өдгөө 180 орноос 111 дүгээрт жагсаж байгаа манай улсын хувьд "цахим үндэстэн" болсноор авилга 25 хувиар буурсан бол ирэх жилийн авилгын төсөөллийн индексээрээ байр сууриа ахиулсан мэдээ дуулгах нь ээ.

Дөрвөн бөхөөс допинг илэрлээ
Дөрвөн бөхөөс допинг илэрлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.