/2021.10.28/
Наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг өнөөдөр БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагад бүрэн ирүүлсэн байна.
Шинжилгээний хариугаар дөрвөн бөхийн шинжилгээнээс допинг илэрсэн гэв. Одоогоор тухайн бөхчүүдийн нэрийг зарлахгүй. Арав хоногийн дараа олон нийтэд зарлахаа МҮБХ-ноос мэдээллээ.
МҮБХ-ноос допингийн шинжилгээ эерэг гарсан бөхөд хууль журамд заасны дагуу мөнгөн торгууль ногдуулах зэргээр хариуцлага тооцно.
Чингис хааны мэндэлсэн өдөр бүх нийтээр амарна. Бөхийн барилдаан зохион байгуулж болох эсэх шийдвэрийг УОК-оос хүлээж байна, хүсэлтээ өгсөн.
Дааврын төрлийн бодисыг бөхчүүд хэрэглэснээр допингийн шинжилгээ эерэг гарч байна.