Г.Ганбаяр: Багш нарын ёс зүйд анхаарах нь чухал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганбаяр: Багш нарын ёс зүйд анхаарах нь чухал

May be an image of 3 people, people standing and people sitting

/2021.10.27/: Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийн үр дагаврын хөндлөнгийн үнэлгээний тайланг танилцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээрх хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр дэх хэрэгжилтийн явцын талаарх хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалтыг хангах, хамтын ажиллагааг сайжруулах, дээрх хуулиудад хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, боловсролын салбар дахь хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлын асуудлаар санал солилцов.

May be an image of 2 people, people standing, people sitting and indoor

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, хүүхдийн өвчлөл, цахим орчин дахь хүүхдийн оролцоо, түүгээр дамжуулан гэмт хэрэгт өртөх эрсдэл зэрэгт анхаарч, эцэг эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах шаардлагатай гэдгийг онцолсон. Мөн багш нар хичээл заахаас гадна ёс зүйн хэм хэмжээний бодит үлгэр дуурайлал болох учиртай. Иймд багш нарын ёс зүйд анхаарах нь чухал болохыг хэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд нэлээд ажил хийж байна. Үүнд сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм батлагдсан, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, багштай байгуулах гэрээний үлгэрчилсэн загварыг батлан гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн сургуульд сэтгэл зүйчийг ажиллуулж байгаа юм.

May be an image of 2 people, people sitting and people standing

НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл онцгой анхаарч байна.

Эх сурвалж: БШУЯ

2022 оны дэлхийн шилдэг 10 их сургуулийг нэрлэжээ
2022 оны дэлхийн шилдэг 10 их сургуулийг нэрлэжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.