2022 оны дэлхийн шилдэг 10 их сургуулийг нэрлэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2022 оны дэлхийн шилдэг 10 их сургуулийг нэрлэжээ

Top 10 Best Universities In The World 2021 | Top University in 2021 -  YouTube

/2021.10.27/: Мягмар гарагт АНУ-ын “News & World Report дэлхийн шилдэг их сургуулиудын чансааг найм дахь жилдээ хэвлэн гаргажээ.

2022 оны зэрэглэлд 90 гаруй орны 1750 сургуулиудыг судалгааны нэр хүнд, багш нарын нийтлэл, олон улсын хамтын ажиллагаа зэрэг 13 үзүүлэлтээр үнэлжээ.

АНУ-ын мэдээллийн ахлах стратегич Роберт Морс "Эдгээр зэрэглэлийг харвал манай боловсролын тогтолцоо нь эрдэм шинжилгээний судалгааг чухалчилдагаараа бусдаас ялгарч байна" гэж хэлэв. "Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 1700 гаруй их дээд сургууль, мөн нэмэлт 255 их сургууль, нийт 2005 сургууль энэ зэрэглэлд багтсан нь судалгааг нэн тэргүүнд тавьдаг сургуулиудыг сонирхож буй оюутнуудад илүү их мэдээлэл өгдөг."

Өмнөх жилүүдийн нэгэн адил АНУ-ын их дээд сургуулиуд чансааг тэргүүлж, эхний арван байрын наймыг эзэлж, Вашингтоны их сургууль, Сиэтл, Кембрижийн их сургуулийг эс тооцвол өмнөх оныхоос бараг өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Африкийн шилдэг их сургуулиар Кейптауны их сургууль, Азийн шилдэг их сургуулиар БНХАУ-ын Бээжин хотын Цинхуа их сургууль, Австралийн шилдэг сургуулиар Мельбурны их сургууль, Сан Паулогийн Universidade de São Paulo Латин Америкийн шилдэг сургуулиар тус тус шалгарчээ.

АНУ-ын мэдээлснээр 2022 оны дэлхийн шилдэг 10 их сургуулийг танилцуулж байна.

Harvard University Rankings, Tuition, Acceptance Rate, etc.

  1. Харвардын их сургууль

Байршил: Кембриж, Массачусетс - АНУ

Онцлог: Биологи, биохими, эдийн засаг, бизнес зэрэг олон мэргэжил багтаасан шилдэг их сургууль.

MIT is investing $1 billion in an AI college - The Verge

  1. Массачусетсийн технологийн дээд сургууль

Байршил: Кембриж, Массачусетс - АНУ

Онцлог: MTДС нь дэлхийн математикийн шилдэг их сургуулиар шалгарсан.

Stanford University

  1. Стэнфордын их сургууль

Байршил: Стэнфорд, Калифорниа, АНУ

Онцлог: Стэнфордыг дэлхийн хамгийн шилдэг химийн хөтөлбөртэй гэж тодорхойлсон.

UC wins North America's largest open access publishing agreement | Berkeley  News

  1. Калифорнийн их сургууль, Беркли

Байршил: Беркли, Калифорниа - АНУ

Онцлог: Энэ жил тус сургууль химийн хичээл хоёр дахь шилдэг хөтөлбөрөөр шалгарлаа.

Oxford University - The UK's prestigious university

  1. Оксфордын их сургууль

Байршил: Оксфорд, Англи - ИБНВУ

Онцлог: Оксфорд нь дэлхий даяар хамгийн шилдэг урлаг, хүмүүнлэгийн хөтөлбөртэй болохыг тогтоосон.

Several East Coast Universities Cancel Classes in Coronavirus Response -  The New York Times

  1. Колумбын их сургууль

Байршил: Нью Йорк хот, Нью Йорк - АНУ

Онцлог: Колумбийн их сургуулийг АНУ хүлээн зөвшөөрсөн ба зүрх судасны тогтолцоог судлах шилдэг сургуулийн тоонд багтсан.

List of colleges and universities in Washington - Wikipedia

  1. Вашингтоны их сургууль, Сиэтл

Байршил: Сиэтл, Вашингтон - АНУ

Онцлог: Сиэтл хотын Вашингтоны их сургууль нь дэлхийн шилдэг эмнэлзүй, анагаах ухааны хөтөлбөрүүдтэй болохыг тогтоогдсон.

Cambridge University: Cambridge is the second most affordable city for  students NatWest finds - Cambridgeshire Live

  1. Кембрижийн их сургууль

Байршил: Кембриж, Англи - ИБНВУ

Онцлог: Кембрижийн факультет нь түүхэн дэх хамгийн алдартай математикчдыг бэлтгэсэн. Энэ жил тус их сургууль математикийн хөтөлбөрөөрөө тавдугаар байр эзэллээ.

California Institute of Technology in United States - US News Best Global  Universities

  1. Калифорнийн Технологийн Институт (оноогоороо тэнцсэн)

Байршил: Пасадена, Калифорниа, АНУ

Онцлог: НАСА-гийн тийрэлтэт хөдөлгүүрийн лаборатори байрладаг тус ёургууль нь сансрын шинжлэх ухааны чиглэлээр тэргүүлэгч их сургууль гэдгээрээ алдартай.

Johns Hopkins University: Admission, Tuition, Scholarships, Ranking

  1. Жонс Хопкинсийн их сургууль (оноогоороо тэнцсэн)

Байршил: Балтимор, Мэрилэнд - АНУ

Онцлог: Анагаах ухааны судалгаагаараа алдартай Жонс Хопкинсийн их сургууль нь халдварт өвчний хоёр дахь шилдэг хөтөлбөр, мөн хоёр дахь шилдэг мэс заслын хөтөлбөртэй болохыг тогтоожээ.

Эх сурвалж: cnbc.com

Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн төслийг өргөн барилаа
Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн төслийг өргөн барилаа
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.