Дотоодод ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хууль хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотоодод ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хууль хэлэлцэнэ

/2021.10.27/ Засгийн Газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

Дэлхийн зах зээл дээр ургамлын тос 60 орчим хувийн өсөлттэй байна. Засгийн газрын дараагийн хуралдаанаар дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцүүлж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Өргөн хэрэглээний цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос зэргийг импортлоход үүсээд байгаа тээврийн асуудлыг ГХЯ, Зам тээврийн яамд хамтран урд хөрштэй шийдвэрлэхээр болжээ.

Урд хөршид нийт захиалгаа өгсөн 190 орчим вагон хүнсний бүтээгдэхүүн байгаа юм. Эдгээрийг яаралтай үе шаттайгаар оруулах юм гэв.

Агсам тавьсан нөхрөө 9 удаа хутгалж амь насыг нь хохироожээ
Агсам тавьсан нөхрөө 9 удаа хутгалж амь насыг нь хохироожээ
 
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.