Агсам тавьсан нөхрөө 9 удаа хутгалж амь насыг нь хохироожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агсам тавьсан нөхрөө 9 удаа хутгалж амь насыг нь хохироожээ

/2021.10.27/: Төв аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 23-ны 23.30 цаг орчимд иргэн С гэгч нь мотоциклтой, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирж хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийнхэндээ агсам тавьж, эхнэрийнхээ биед нь халджээ.

Энэ үед эхнэр Х гэгч нь түүний биед нийт 9 удаа хутгалж, толгой тус газарт 5 удаа хурц мохоо биетээр цохиж амь насыг нь хохироосон хэрэг үйлдэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар амь хохирогч С нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Сэжигтэн Х-ийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, цагдан хорих саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлэн Төв аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд Та бүхэн архи согтууруулах ундааны зүйлээс аль болох татгалзах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой аливаа үйлдлийн талаар цаг алдалгүй цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж байхыг анхааруулж байна.

Нийслэлийн шилдэг гэр бүлийг алдаршууллаа
Нийслэлийн шилдэг гэр бүлийг алдаршууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.