Т.Баярхүү: Наймдугаар сараас хойш халдвар авсан иргэдийн 90 хувь нь дельта хувилбар байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Баярхүү: Наймдугаар сараас хойш халдвар авсан иргэдийн 90 хувь нь дельта хувилбар байсан

/2021.10.27/ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

Ойрын хугацаанд УОК-оос баримтлах төлөвлөгөө:

  • Иргэдийг вакцины гуравдугаар тунд идэвхтэй хамруулах
  • Зарим төрлийн үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх
  • Улаан, улбар шар, шар, ногоон гэсэн дөрвөн төрлийн бэлэн байдлын зэрэглэл бий. Энэ нь дархлаажуулалт хийгдээгүй, шинэ үед батлагдсан. Тухайн үедээ ч үүргээ биелүүлсэн. Өнөөдөр энэ зэрэглэлд тодорхой хэмжээний өөрчлөлт хийх чиглэлийг өглөө.
  • Вирус мутацлагдаж байгаа учраас вакцины үйлчлэлийг бууруулж байна. Дээр нь анх хийсэн вакцины тухайн хүний биед тогтсон дархлаа буурч байна гэсэн судалгаа байна.

Тав, зургадугаар сард коронавирусийн альфа хувилбар давамгайлсан бол, 8- 10 дугаар сард халдвар авсан иргэдийн 90 хувь нь дельта хувилбараар өвчилсөн байсан.

Иргэд маш өндөр хувьтай вакцинд хамрагдсан учраас зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг нээх боломж бололцоог олж авсныг онцолж хэлье.

Хүн амын 50 хувь нь гурав дахь тундаа хамрагдчих юм бол аж ахуйн нэгж байгууллагад тавьж байгаа зарим нэг хязгаарлалт, журмыг хүчингүй болгоно.

Урлаг соёл, спортын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй ажиллуулахын тулд хариуцлагын гэрээ байгуулна. Хэрвээ хариуцлагын гэрээгээ зөрчвөл тухайн байгууллагын үйл ажиллагаа хаагдах болно гэв.

З.Мэндсайхан: 2021 оныг дуустал мах экспортлохгүй
З.Мэндсайхан: 2021 оныг дуустал мах экспортлохгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.