З.Мэндсайхан: 2021 оныг дуустал мах экспортлохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: 2021 оныг дуустал мах экспортлохгүй

/2021.10.27/ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

Махны үнийг тогтвортой барих тал дээр Засгийн газар онцгой анхаарна. Он дуустал махны экспорт хийхгүй.

Энэ жил ургац хураалт 80 гаруй хувьтай байна. Гурилын үйлдвэрүүдэд улаан буудайн илүүдэл гарч байгаа. Энэ жил тухайн нөөцийг худалдаж авах шийдвэр гарсан.

Гурилын үйлдвэрийн үнийг тогтвортой байлгах шаардлагатай. Энэ нь иргэдийн нуруун дээр ирж байгаа ачааг багасгана.

Импортоос хэт хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.


Цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний ачилт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөр замаар татан авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд болон Гадаад харилцааны сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарт үүрэг болголоо.


Хэрэглээний үнийн сагсыг бүрдүүлдэг 185 бүтээгдэхүүний 78 хувийг Эрээн-Замын-Үүд боомтоор импортолдог.

Эрээн-Замын-Үүд автозамын боомтоор нэвтрэх хүнсний импортын ачаа тээвэр 7-30 хоног доголдоход инфляц 0.4-1.1 нэгжээр өсөх, төсвийн орлого 15-60 тэрбум төгрөгөөр буурах, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.3-7.1 хувь өсөхөөр байна.


Хүнсний гол нэрийн импортын бүтээгдэхүүний татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан бөгөөд Эрээн хотод тогтоосон хязгаарлалтын бүсийн гадна байгаа хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг төмөр зам болон бусад автозамын боомтоор нэн яаралтай татан авах зохицуулалтыг хийж байгаа ажээ.

Видео: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна
Видео: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.