Шүрэн цох нь ургамлаар бус шимэгч, бичил шавжуудаар хооллодог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүрэн цох нь ургамлаар бус шимэгч, бичил шавжуудаар хооллодог

/2021.10.27/: Иргэдийн цахим орчинд гаргасан гомдол мэдээллийн дагуу НБОГ-аас туул голын бургас, улиаснаас газар дээр нь очиж дээж аван шинжлэх ухааны академийн биологын хүрээлэнд өгч шинжлүүлснээр "Шүрэн цох" болох нь тодорхойлогдов.

​Шүрэн цох нь хавар юм уу намар үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндгүүдээ бөөнөөр нь гаргадаг байна.

Оюутнууд сургуульдаа 72 мянган цоохор цохыг оруулжээ | News.MN

Шүрэн цохын зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг. Ойролцоогоор 1 долоо хоног орчим дараа өндгүүдээс авгалдай гардаг байна. Авгалдай хэлбэртэйгээр 10-15 хоног амьдрах бөгөөд түүний дараа бие гүйцсэн цох болохын өмнөх хүүхэлдэйн шатанд шилждэг байна.

Шүрэн цохын амьдралын мөчлөг нь маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног л үргэлжилдэг байна. Ихэнх шүрэн цохууд нэг жилийн дотор амьдралын мөчлөг нь дуусгавар болдог.

Шүрэн цохын ихэнх төрлүүд нь жилийн турш ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжууд, хувалзаар хооллодог. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөн хавар анхны шавьжууд гарч ирэхтэй зэрэгцэн гарч ирдэг байна.

Эх сурвалж: НБОГ

Афганистанд амь үрэгдсэн 13 цэрэгт Конгрессын алтан медаль олгоно
Афганистанд амь үрэгдсэн 13 цэрэгт Конгрессын алтан медаль олгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.