Афганистанд амь үрэгдсэн 13 цэрэгт Конгрессын алтан медаль олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Афганистанд амь үрэгдсэн 13 цэрэгт Конгрессын алтан медаль олгоно

13 U.S. Service Members Died In An Afghanistan Attack. What We Know About  Them : NPR

/2021.10.27/: Наймдугаар сард Хамид Карзай нэрэмжит Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудлын гадаа бөмбөг дэлбэрч, 13 америк цэрэг амь үрэгдсэний дараа Конгрессийн Алтан медалийг тэдэнд нөхөн олгох хуулийн төслийг Конгрессын танхим даваа гарагийн орой баталжээ.

Наймдугаар сарын 26-нд нисэх онгоцны буудлын ойролцоо амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 11 тэнгисийн явган цэрэг, тэнгисийн цэргийн нэг далайчин, армийн нэг цэрэг нас барж, Афганистаны хэд хэдэн иргэн, АНУ-ын 18 цэргийн албан хаагч шархаджээ.

"Талибанчууд Афганистанд хяналтаа эргүүлэн авсаны дараа Америкийн цэргийн албан хаагчид АНУ-ын болон тус улсын холбоотнуудын иргэдийг хамгаалах үүргээ биелүүлж маш аюултай нөхцөл байдалд ажилсан" гэж хууль тогтоомжид дурдсан байна.

Энэхүү медаль нь Конгрессоос үндэсний үнэлэмжийн дээд илэрхийлэл бөгөөд АНУ-ын иргэний дээд шагнал юм.

Энэхүү өргөмжлөлийг 200 хүрэхгүй тооны хүмүүст олгосон байна. Зарим хүлээн авагчдын дунд математикч Кэтрин Жонсон, The Little Rock Nine, Холокасут-оос амьд үлдсэн Эли Визель нар багтсан ажээ.

In Today's GOP, Conservative Republican Women Run Hard to the Right -  Bloomberg

АНУ-ын Мичиган мужийн төлөөлөгч Лиза МакКлейн наймдугаар сард "Бид эцсийн мөч хүртэл тэмцэж өөрсдийгөө золиосолсон цэргийн албан хаагчдыг хүндэтгэхийн тулд" энэ хуулийн төслийг ивээн тэтгэсэн гэв.

"Манай улс болон түүний холбоотнуудын төлөө хийсэн тэдний үйлийг хэзээ ч мартахгүй бөгөөд 325 дэмжигчтэй энэхүү хуулийг хоёр намын зүгээс асар их дэмжсэнд би баяртай байна. Би Сенатаас энэ хуулийн төслийг хурдан батлахыг уриалж байна, ингэснээр бид амь үрэгдсэн цэргийн албан хаагчдыг зохих ёсоор хүндэтгэх болно" гэж тэр ABC News-д ярьжээ.

Санал хураалт нь хоёр намын хувьд ховорхон ялалт байлаа. Нэгэнт хуулийн төслийг танхимаар хэлэлцсэн тул Сенатын хуралдаанд орохоор болжээ.

Хуулийн төсөлд гарын үсэг зурсны дараа медалийг Смитсоны институтэд хүлээлгэн өгч, тэнд гардуулах ёслол болох юм байна.

Эх сурвалж: abcnews

Л.Оюун-Эрдэнэ: Урлаг соёл, спортын арга хэмжээг ирэх сарын 1-нээс нээнэ
Л.Оюун-Эрдэнэ: Урлаг соёл, спортын арга хэмжээг ирэх сарын 1-нээс нээнэ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.