/2021.10.27/ Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад гуравдугаар тунтай холбоотой үүрэг өглөө.
Тэрбээр, "Давтан тунгийн хамрагдалт 50-иас дээш хувьд хүрвэл манай улс улбар шар түвшнээс шар түвшинд шилжих шийдэл рүү орох хэрэгтэй. УОК, НОК, мэргэжлийн байгууллагууд бэлтгэлээ хангах шаардлагатай. Шинжлэх ухааны байгууллагууд нэмэлт тунгийн талаар иргэдэд сайн талбар өгөх хэрэгтэй байна.
Давтан тунд хамрагдлаа гээд халдвар авахгүй гэсэн үг биш. Харин та хөнгөн өвдөх, мэдэхгүй өнгөрч болно. Вакцин хийлгэсэн бол халдвар авахгүй гэж бодож болохгүй. Хөнгөн тусаад эдгэдэг өвчин байсан бол дэлхий даяараа хоёр жилийн хугацаанд хөл хорио тогтоож, байдал иймд хүрэх вэ дээ. Тйимээс бүүстэр тундаа идэвхитэй хамрагдахыг салбар салбартаа уриалцгаая.
Мөн ямар, ямар суурь өвчинтэй хүмүүст ковид-19-ийн улмаас нас барж байгаа талаарх мэдээллийг маш нарийн өгөх хэрэгтэй байна. Тэдгээр хүмүүсийг илүү их хамгаалахад эрүүл мэндийн салбар гол анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
Арваннэгдүгээр сарын 1-нээс танхимыг 50 хувийн дүүргэлттэй үзэгчтэйгээр урлаг соёл, спортын арга хэмжээг нээнэ. Холбогдох албаны хүмүүс халдвар хамгааллын дэглэмийг сахиулах хариуцлагын гэрээг маш нарийвчилж хий. Гуравдугаар тунг 30 хувиас дээш хүнд хийснээр соёл урлаг, спортын үйл ажиллагаа тогтворжино" гэв.