Trade.mn-ий сервер унаж, нэг ч захиалга биелээгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Trade.mn-ий сервер унаж, нэг ч захиалга биелээгүй байна

/2021.10.27/ “Storepay” финтек үйлчилгээн дээр суурилсан Storepay Coin (SPC) анхны зах зээлийн хөрөнгөө босгож эхэллээ. Энэ нь зөвхөн trade.mn крипто бирж дээр арилжаалах юм.

Trade.mn-ий хувьд монголдоо АНХДАГЧ крипто бирж гэдгээрээ онцлог юм. Өнөөдөр 11:00 цагт эхэлсэн арилжаанаас одоогоор хэн ч захиалга хийж чадаагүй байгаа нь Трэйд.мн-ий сервер унасан хэмээн сторпэй апп-ын зүгээс мэдэгдээд байна.

Гарсан асуудлыг трэйд.мн-ий зүгээс засварлахаар ажиллаж байгаа юм байна.

Storepay Coin (SPC)-ийн хувьд:

  • IEO эхлэх: 2021.10.27 11:00 цагт
  • IEO дуусах: 2021.10.29 17:00 цагт
  • IEO хийгдэх бирж: Зөвхөн Trade.mn
  • IEO нийлүүлэлт: 90,000,000,000
  • IEO үнэ: 0.20₮
  • Нэг хүний оролцох дээд лимит: 15,000,000₮
  • Нийт татан төвлөрүүлэлт: 18 тэрбум төгрөг
  • Хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх: 2021.11.03
  • Хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх бирж: Trade.mn

Манай улсад өмнө нь TRD, IHC, Zes, OBBOT, CHB зэрэг койнууд анхдагч зах зээл дээр гаран богинохон хугацаанд захиалга дүүрч байсан билээ. Олон арилжааны дунджаас үзэхэд энэ удаад ч гэсэн багагүй хугацаанд гацах бололтой.

Squid Game дээр гардаг аварга хүүхэлдэйг Сөүлийн цэцэрлэгт хүрээлэнд байршуулжээ
Squid Game дээр гардаг аварга хүүхэлдэйг Сөүлийн цэцэрлэгт хүрээлэнд байршуулжээ
 
Г.Гантулгад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ
Г.Гантулгад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.