/2021.10.27/ Улбар шар, шар өнгийн хувцас өмссөн дөрвөн метр өндөртэй Younghee хүүхэлдэйг Даваа гарагт Сөүлийн олимпийн цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан гэж Netflix-ийн төлөөлөгч Ройтерс агентлагт мэдээлжээ.
Өмнөд Солонгосын "Squid Game" цувралын нэгдүгээр ангид гардаг аварга хүүхэлдэйг дуурайлган Сөүлийн цэцэрлэгт хүрээлэнд байршуулжээ. Энэ нь шүтэн бишрэгчид болон сониуч хүмүүст амьд гарахын төлөөх өрсөлдөөнт тоглоомд оролцох ямар мэдрэмж төрүүлдэгийг бага ч болов мэдрэх боломжийг олгосон юм.
Тус цэцэрлэгт хүрээлэнд Солонгосын уламжлалт тоглоом болох "mugunghwa ggoti pieotseubnida" буюу "мугунва цэцэг дэлгэрлээ" гэх хөгжим тоглож эхэлсэн байна.
“Тоглолтонд ороход ямар мэдрэмж төрдөгийг мэдэхийг үнэхээр хүсч байсан. Бид тоглоомонд оролцож, хөгжим сонсож, энэ хүүхэлдэйг харж байгаа юм шиг санагдлаа" хэмээн оршин суугч хэлжээ.
Тэнд ирсэн найман настай балчраас наян настай буурал, тэжээвэр амьтад хүртэл шоуны гол дүрийн хувцастай төстэй "456" гэсэн ногоон өнгийн хослол өмссөн байжээ.
'Squid Game' нь өнгөрсөн есдүгээр сарын 17-нд үзэгчдэд хүрч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 142 сая хүн үзсэн юм. Мөн энэхүү цувралыг үзэхийг хүссэн 4.38 сая хүн Netflix дээр шинэ бүртгэл үүсгэсэн байна.
Аварга хүүхэлдэй нь 11 дүгээр сарын 21 хүртэл Сөүлийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрших юм.
Эх сурвалж: Reuters