Киану Рийвз орлон тоглогч нартаа Rolex цаг бэлэглэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Киану Рийвз орлон тоглогч нартаа Rolex цаг бэлэглэжээ

/2021.10.27/ Жон Вик дөрвөн цувралын гол дүр, Холливудын алдарт жүжигчин Киану Рийвз үргэлж сайхан сэтгэлээр олныг гайхшруулж байдаг.

Энэ удаад тэрээр Жон Вик дөрвөн цувралд түүний орлон тоглогчоор ажилласан дөрвөн хүнд, тус бүрт нь 2020 оны загвар ролекс цагийг бэлэглэжээ.

Өдгөө 57 настай жүжигчин, өнгөрөгч бямба гарагт Парист оройн хоол идэх үеэрээ энэхүү гэнэтийн бэлгээ барьсан байна. Бэлгийг хүлээн авсан жүжигчид өөрсдийн сошиал хуудсууддаа “Хамгийн сайхан бэлэг” хэмээн хуваалцжээ.

Энэхүү цаг нь 15-17 мянган долларын үнэтэй байж болзошгүй гэжээ. Болзошгүй гэх шалтгаан нь цагны ард "Баярлалаа, Киану Рийвз" хэмээн бичсэн байх бөгөөд ийнхүү тусгайлан үйлдвэрлэдэг цаг нь өндөр үнэтэй байдаг.

Киану Рийвз Матрикс киноны гол дүрд тоглосныг уншигчид мэднэ. Энэ кинонд тоглосон орлон тоглогчдоо тэрээр Харли Дэвидсон мотоцикль өгч байсан юм. Мөн ашиг орлогоо хувааж, цалин хуваарилах болоход ихээхэн хэсгийг нь хувцас, тусгай эффектийн багийнханд өгөх ёстой гэх шаардлагыг тавьж байжээ. Ингээд эцэст нь багийн гишүүн бүрт нэг сая долларын шагнал өгч байв.

Түүний сайхан сэтгэл үүгээр зогсохгүй. Тэрээр ямар ч фанфар хөгжим, тууз хайчлахгүйгээр олон сая долларыг сайн үйлсийн аянд хандивладаг.

Эх сурвалж: People, Bobswatches

Согтуу жолооч албан үүргээ гүйцэтгэж явсан цагдааг мөргөж, гэмтээжээ
Согтуу жолооч албан үүргээ гүйцэтгэж явсан цагдааг мөргөж, гэмтээжээ
 
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.