Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарчээ

Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал – Онцгой байдлын ерөнхий газар

/2021.10.27/: Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Атаа гол гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 335 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар 10.24-ний өдрийн 23:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 11:18 цагт очиж, хүч нэмэгдүүлэн Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны байцаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 18:30 цагт түр зогсоож, 10.27-ны өдрийн 06:00 цагт унтраах үйл ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал
УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.