С.Жавхлан сэтгүүлчийн биед халджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Жавхлан сэтгүүлчийн биед халджээ

/2021.10.20/ Албан үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлч хүний биед халдах ёсгүй. Үнэмлэхгүй эрх гэж байхгүй сэтгүүлч үнэн бодит мэдээллийг иргэдэд шуурхай түгээх үүрэг хүлээн ажилладаг.

МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Сүхбаатарын талбай дээр Засгийн Газар, УИХ-ыг тараахын тулд жагсаал хийгээд тав хоножээ. Энэ хугацаанд түүнтэй холбоотой мэдээлэл гарч, өөрөөс нь үнэн эсэхийг нь баталгаажуулж асуух гэсэн сэтгүүлчдийн дараалал үүссэн юм.

Харин өнөөдөр С.Жавхлангаас Unuudur.mn сайтын сэтгүүлч О.Алуунгуа "Сангийн сайдаас дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт нэхсэн нь үнэн үү? " хэмээн асуухад С.Жавхлан гар утсаараа чичилж толгойг нь цохисон үйлдэл гаргалаа.

Сэтгүүлч О.Алуунгуа болон unuudur.mn сайтын редакцын удирдлагууд хуульчтайгаа уулзаж цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар болжээ.

“Монгол Улс – Ногоон хөгжил“ уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг болно
“Монгол Улс – Ногоон хөгжил“ уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг болно
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.