/2021.10.20/ "Монгол Улс – Ногоон хөгжил” Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 26 дугаар бага хурлын урьдчилсан хэлэлцүүлэг аравдугаар сарын 21-ний өдөр болно.
Тус хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн Үндэстний байгууллага хамтран зохион байгуулна.
Хэлэлцүүлгийг зохион байгуулахад холбогдох яамд, Дэлхийн банк, Улаанбаатар дахь ИБУИНВУ-ын Элчин сайдын яам зэрэг байгууллагагууд үнэтэй хувь нэмэр оруулж түнш байгууллагаар оролцож байна.
Энэхүү стратегийн хэлэлцүүлэг нь Гласгоу хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Уур амьсгалын талуудын 26 дугаар бага хурал (COP26)-д Монгол Улсын Засгийн газрын бүтээлч оролцоог дэмжих зорилготой юм.
Хэлэлцүүлэгт ойн аж ахуй, эрчим хүч, бэлчээрийн зохицуулалтын салбарт төвлөрөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэн гүнзгийрүүлэх талаар санал солилцоно.