/2021.10.20/ Өчигдөр /аравдугаар сарын 19/ иргэн О.Отгонтөгс МУГЖ С.Жавхлан сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг "шантаажилж" нэхсэн хэмээн мэдээлсэн.
Сангийн сайд Б.Жавхлан ч үүнийг үнэн хэмээн хэлсэн. Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан С.Жавхлан дээр О.Отгонтөгс ирсэн юм.
О.Отгонтөгс хэлэхдээ: Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийг өөрчлөх гэсэн тэмцлээ олон нийтэд хүргэх гэсэндээ би өчигдрийн хэвлэлийн хурлыг хийсэн юм. Ингэхдээ С.Жавхлангийн талаар дурдсан маань үнэн байгаагүй гэлээ.
- Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг -
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Тайлбар: -Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна.
-Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.
С.Жавхлан: Би Отгонтөгс дүүгээ 80 хувь уучиллаа. Б.Жавхлан сайд хүүхэд шиг нүүрэлдэж яах вэ гэх юм. Үнэн хэрэгтээ гарч ирэхгүй байгаа сайд хүүхэд шиг зан гаргаж байна гэсэн юм.
- Сайд Б.Жавхлан: Жаахан хүүхдүүд биш нүүрэлдээд, амьдаагаа эвгүй байдалд оруулаад яах вэ -
Болсон үйл явдлын талаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Ярьсан бүхэндээ би хариуцлага хүлээнэ. Засгийн газрын зүгээс урлагийн тоглолтыг санхүүжүүлэх ямар ч боломжгүй талаар С.Жавхланд хэлсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг танхимд ажилласан. Тухайн үед жагсаал цуглаан хийнэ гэж хэлээгүй. Энэ бүхний дараа жагсаал хийчихнэ гэж бодоогүй.