/2021.10.19/
- Амьдралын маань нэгэн зурвас үе "тэнд" өнгөрөх шив дээ. Хайран цаг хугацаа. Жар гарсан хүний нэг хоёр жил бүү хэл, нэг хоёр өдрийн үнэ цэнэ өндөр. Ямартаа ч тэнд байхдаа үзсэн харсан, бодсон санаснаа бичиж үлдээх ёстой байх.
- “Улсад хохирол учруулсан” гэж намайг яллаагүй. Надад ял оноосон шүүхийн шийдвэрт улсад учруулсан мөнгө төгрөг, орлого зарлагатай холбоотой ямар нэгэн хохирол гэж тогтоож тусгасан юм байхгүй хэмээн Өдрийн сонинд ярилцлага өгсөн Ерөнхий Сайд асан С.Баяр өөрийн твиттэр хуудаснаа:
Олон жил гүтгүүлсэн ч, би шүүх цагдаа бололгүй тэгсгээд өнгөрөөснөө зөв гэдэг байв. Одоо бодох нь, гүжир үг тараасан улсын толгойг илж явсан маань буруу байж. Тийм улсыг өөгшүүлснээр өөрийгөө болон өрөөлийг үлэмж хохироож байж гэдгээ яс махандаа тултал ойлгосон. Одоо оодруулахгүй хэмээн жиргэжээ.