/2021.10.18/ Аравдугаар сарын 15-нд Зайсан Хилл цогцолборт Камертон хамтлаг тоглолтоо хийсэн. Тус тоглолт нь цахим орчинд иргэдийн бухимдлыг ихэд төрүүлсэн билээ.
Энэ талаар өчигдөр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: Зөрчил гаргасан "СОБТ Трэйд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр "СОБТ трейд" компанид зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар цахим хуудаснаа мэдээлсэн юм.
Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр: Хотын даргын хувьд бүх талаас нь дэмжих байр суурийг хатуу барьж ажиллаж байгаа. ААН-үүд 50%-ийн дүүргэлтээр үйл ажиллагаа явуулах тал дээр хайхрамжгүй хандаж байна. Тэд зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд хариуцлагатай байх шаардлагатай гэсэн юм.