МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр хуралдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр хуралдана

/2021.10.18/ Өнөөдөр буюу аравдугаар сарын 18-ны өдөр болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

10:00 цагт: Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль танхимд” болно.

10:00 цагт: Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг танхимд” болно.

ТӨРИЙН ОРДОН

14:00 цагт: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.

14:00 цагт: Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль танхимд” болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

10:00 цагт: Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой 10 дугаар сарын 27-ны өдөр тохионо. Энэхүү түүхэн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах үндсэн арга хэмжээ эхэлж буйтай холбогдуулан “НҮБ-ын 7 хоног” хэвлэлийн хурал болно.

Squid game: Дараагийн цувралд ямар үйл явдал өрнөх вэ?
Squid game: Дараагийн цувралд ямар үйл явдал өрнөх вэ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.