/2021.10.18/ Есдүгээр сарын 17-нд Netflix дээр “Squid Game” гэх цуврал цацагдсан даруйдаа дэлхий нийтийг шуугиулсан.
Тус кино Netflix-ын шинэ амжилтыг тогтоосон төдийгүй одоог хүртэл хамгийн их үзэлттэй кино хэвээр байна. Тиймээс ч киноны хоёрдугаар цувралыг тэсэн ядан хүлээх үзэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм.
Тэгвэл найруулагч Хван Дон Хёк киноны дараагийн цувралын талаар CNN-д ийнхүү ярилцлага өгсөн байна.
Тэрбээр, "Эхний цуврал хачин жигтэй, бодит амьдралаас хол тасарсан. Магадгүй энэ төрлийн тоглоом хаа нэгтээ жинхнээсээ байдаг байх" хэмээн үзэгчид ярьцгааж байна.
Эхний цуврал дээр зарим нэг дуусгаагүй орхисон санаанууд байгаа. Тухайлбал, Frontman болон мөрдөгч Jun-ho нарын өнгөрсөн амьдралын түүх. Түүнчлэн хамгийн эхний анги дээр гардаг "Такжи тоглоом"-той явдаг залуугийн талаар талаар тайлагдаагүй үлдсэн хэд хэдэн зүйлс байгаа. Хоёрдугаар цувралд энэ талаар түлхүү гаргахыг зорьж байна" гэжээ.
Сонирхуулхад, Цувралыг хийх үеэр найруулагч Хван Дон Хёк маш их стресстсэний улмаас түүний 6 шүд унажээ. Одоог хүртэл түүний 2 араа байхгүй бөгөөд түүнд шүд суулгуулах цаг байхгүй хэмээн ярилцлагадаа дурдсан байна.