Хар тамхины ургамал тариалж, экспортлох санал гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хар тамхины ургамал тариалж, экспортлох санал гаргажээ

/2021.10.17/ Энэ жилийн хувьд улсын төсвийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар олон сонирхолтой санал Сангийн яам, Б.Жавхлан сайдад очжээ.

Тухайлбал, хар тамхины ургамал тариалж, экспортлох санал очжээ. Өргөн уудам газар нутагтай тул энэ саналыг туршин үзвэл төсвийн орлого нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Мөн казино байгуулах санал гаргажээ. Гэхдээ энэ казинод монгол хүн орохгүй байх, хөрш орнууд, бүс нутгийнхаа бизнес эрхлэгчдэд зориулсан байх ажээ.

Ан агнуурын тоог нэмэгдүүлэх санал мөн гаргасан байна. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэнэ гэж үзжээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Энэ мэт олон санал ирсэн. Бид эдгээр саналуудын эдийн засгийн тооцооллыг гаргаж үзнэ" хэмээсэн юм.

“Минт“ шөнийн клуб “Тэгш эрхийн төлөө ажиллана“ гэв
“Минт“ шөнийн клуб “Тэгш эрхийн төлөө ажиллана“ гэв
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.