Нэмэлт санал хураалтаар Э.Батшугар дахин илүүрхлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэмэлт санал хураалтаар Э.Батшугар дахин илүүрхлээ

Э.Батшугар: Уран гоё ярьдаггүй гэдэг харин ч миний давуу тал

/2021.10.16/ 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Энхбаярын Батшугар нөхөн сонгуульд дахин ялалт байгууллаа.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон нөхөн сонгуульд илт давуу ялалт байгуулсан ч СХД-ийн иргэдийн ирц хүрэлцээгүй тул өнөөдөр дахин нэмэлт санал хураалт явуулсан юм. Э.Батшугар ийнхүү дахин амжилтаа бататгалаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д "Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно" гэж заасан байдаг.

Өнгөрсөн есдүгээр сард МАН-ын бага хурал хуралдаж Э.Батшугарыг 95 хувийн саналаар нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр баталж байсан юм.

Э.Батшугарын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг:

  • Нийт орлого: 92,6 сая төгрөг /жилээр/
  • Гэр бүлийн нийт орлого: 704 сая төгрөг
  • Орон сууц, барилга: Нийтийн орон сууц-1/100 сая төгрөг/
  • Тээврийн хэрэгсэл: Toyota Land Cruiser 200-1, Мотоцикл Yamaha fzr 400- 1 /236 сая төгрөг/
  • Хадгаламж: 162 сая төгрөг
  • Зээл: 2 тэрбум
  • 17 компанид хувьцаа эзэмшдэг
Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүн боллоо
Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүн боллоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.