Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүн боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүн боллоо

/2021.10.16/ Хоёронтоо хийсэн УИХ-ын нөхөн сонгуулийн үр дүн огт өөрчлөгдсөнгүй.

  • 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат өнгөрсөн долоо хоногт илт давуу тэргүүлсэн. /12,923 санал/
  • 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт мөн л МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар илт давуу тэргүүлсэн. /23,998 санал/

Сонгинохайрхан дүүрэгт сонгуулийн насны 114,002 иргэн байдгаас 21 цагийн байдлаар 54,037 буюу 48.89% нь сонгуулиа өгсөн байна.

Түүнчлэн Хэнтий аймагт сонгуулийн насны 50,752 иргэн байдгаас 23,671 /46.64%/ иргэн 21 цагийн байдлаар сонгуульдаа оролцсон байв.

Тус тойргийн иргэдийн сонгуулийн идэвх муу оролцоо нь өнгөрсөн долоо хоногийн сонгуулийн дүнг өөрчилсөнгүй.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д "Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно" гэж заасан байдаг. Ийнхүү УИХ-д 76 гишүүн бүрдлээ.

Өнгөрсөн жилийн сонгуулиар МАН-62, АН-11, бие даагч-1, зөв хүн электорат-1, та бидний эвсэл-1 хэмээн бүрдэж байсан. Энэ удаад ч өөрчлөгдсөнгүй.

Э.Батшугар одоогийн нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазарын оронд гишүүн болсон бол Ц.Идэрбат Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оронд ийнхүү УИХ-ын гишүүн боллоо.

Нэмэлт санал хураалт: Хэнтий аймагт ирц 41.51%, СХД-т 44.01% байна
Нэмэлт санал хураалт: Хэнтий аймагт ирц 41.51%, СХД-т 44.01% байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.