Гуравдугаар тунд 198 мянга гаруй хүн хамрагдаад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гуравдугаар тунд 198 мянга гаруй хүн хамрагдаад байна

/2021.10.13/ Коронавирусийн халдвараас сэргийлэх гурав дахь тун буюу нэмэлт тунгийн дархлаажуулалтыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны А/517 дугаар тушаалаар эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ковидын эсрэг вакцины гуравдугаар тунд 198,317 хүн хамрагдаад байна. Үүнээс зорилтод бүлгийнхэн 17.6 хувийг эзэлж байгаа юм. Нэмэлт дархлаажуулалтад I, II тундаа бүрэн хамрагдаад гурван сараас дээш хугацааг өнгөрүүлсэн иргэдийг хамруулж байгаа юм. Мөн халдвар авч эдгэрсэн иргэдийг эдгэснээс хойш 21 хоногийн дараа нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна.

Харин I тунгийн хамрагдалт 74 хувь, II тунгийн хамрагдалт 70 хувьтай байгаа аж. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар суурин 49 цэгт 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан дархлаажуулалтын 80 гаруй багт ажиллаж байна.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

Аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сард болно
Аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сард болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.