Аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сард болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сард болно

Аялал жуулчлалын үзэсгэлэн болно

/2021.10.13/: “АйТиЭм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 1999 оноос хойш жил бүр амжилттай зохион байгуулcаар ирсэн бөгөөд энэ жилд 22 дахь удаагаа аравдугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулна.

Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын аялал жуулчлалын холбоо, хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин аялал жуулчлалын яам ажиллаж байна.

Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас том сорилт тулгарч, нийгэм эдийн засаг тэр дундаа аялал жуулчлалын салбарт үүссэн хүндрэлийг даван туулах, эргэн сэргээх хариуцлагатай цаг тулгарч байгаа. Энэ үед “АйТиЭм-2021” үзэсгэлэнг дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай уялдуулж “TOURISM FOR INCLUSIVE GROWTH - ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” уриатай зохион байгуулж, салбарт тулгарч буй бэрхшээл, тодорхойгүй байдлаас үүсэх хүндрэлүүдийг бодитойгоор үнэлэн, аялал жуулчлалын салбарыг эргэн сэргэхэд хувь нэмрээ оруулна гэдгийг зохион байгуулагчид онцолсон.

Үзэсгэлэнгийн албан ёсны түншээр Хэнтий аймаг ажиллаж байна. “АйТиЭм-2021” үзэсгэлэн нь Монголын хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн төдийгүй, 21 аймгийн төлөөлөл орон нутгийнхаа аялал жуулчлал үйлчилгээний байгууллагууд, шинэ бүтээгдэхүүн, эвент арга хэмжээгээ сурталчлан танилцуулдгаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид аяллын маршрут, шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, борлуулах, түншлэлийн гэрээ байгуулах, гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, сургалтад хамрагдах боломжоор хангадаг зэрэг чухал ач холбогдолтой юм.

May be a cartoon of 1 person

Арьс, шир боловсруулах чиглэлээр Итали Улстай хамтран ажиллана
Арьс, шир боловсруулах чиглэлээр Итали Улстай хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.