Шүүгчдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүгчдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо

/2021.10.13/: Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон шүүгчдэд хүндэтгэл үзүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж асан шүүгчдэд талархал илэрхийлэх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тамгын газрын дарга С.Билгүүн Нийт шүүгчийн чуулганы 2021 оны аравдугаар сарын 11-ний өдрийн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцох, шүүгчийн бүрэн эрхийн тухай” тогтоолыг уншиж сонсгов. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг танилцуулсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр шинээр сонгогдсон шүүгч гишүүдэд баяр хүргээд “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, эдийн засгийн баталгааг хангах, Шүүхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх болон шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэлт, өөрчлөлтийг бий болгох нэн хариуцлагатай үүрэг хүлээж байгаагаараа Шүүхийн ерөнхий зөвлөл онцлогтой. Нийт шүүгчээс хүлээлгэсэн итгэл, найдвар, оногдсон үүрэг хариуцлагыг өндөр түвшинд ухамсарлаж, амжилттай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан, Улсын дээд шүүхийн шүүгч, Монгол Улсын гавьяат хуульч Л.Атарцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Эх сурвалж: ШЕЗ

ХАА-н бирж нь далайд гарцгүй орнуудын туршлагыг судална
ХАА-н бирж нь далайд гарцгүй орнуудын туршлагыг судална
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.