/2021.09.29/: Дуут туслах Alexa хөгжүүлэгч гэдгээрээ алдартай Amazon компани нь дугуйтай Astro роботыг танилцуулахаар зарлалаа.
Энэхүү төхөөрөмж нь чанга яригч бүхий ухаалаг дэлгэцтэй бөгөөд ердийн ажлуудыг гүйцэтгэх боломжтой ба байшингийн эргэн тойронд хөдөлж, өрөөнүүдийг нь зохион байгуулалтыг сканнердаж тогтоон, гэрийн эзэд байхгүй тохиолдолд байшингийн видео хяналтын систем болж чадах юм байна. Amazon Astro нь зөвхөн АНУ-д урьдчилссан захиалгаар зарагдах бөгөөд 999 доллараар үнэлэгдэх бол дараа нь олон нийтэд зарагдахдаа үнэ нь 1499 доллар хүрч өсөх гэнэ.
Робот нь мотортой нугас дээр бэхлэгдсэн видео дуудлага хийх камер бүхий 10 инчийн дэлгэцтэй, мөн 12 мегапикселийн перископ камертай. Төхөөрөмж нь утасны дуудлага хийх явцад хүнийг дагах чадвартай. Хэрэглэгч тушаалаар Astro-гийн хүрэх цэгүүдийг тохируулж болохоос гадна өрөөний орохыг хориглосон хэсгийг зааж өгөх боломжтой гэнэ. Amazon Astro нь 2 кг жинтэй зүйлийг тээвэрлэх хөндий хэсэгтэй. USB-С цэнэглэгчийг суурилуулсан бөгөөд үүнийг дагалдах хэрэгсэл, тухайлбал OMRON-ийн тонометрийг холбоход ашиглах юм.
Amazon нь Astro-г хоёр шинэ төрлийн апп-аас сонгон захиалах боломж олгох юм байна. Ring Protect Pro үйлчилгээний апп (сард 20 доллараас эхэлнэ) нь эргүүл хийх маршрутыг тохируулах, дуут дохиог асаах, спикер дээр түргэн тусламж дуудах, видео хяналтын бичлэгийн үр дүнг хадгалах боломжийг олгодог байна. Харин Alexa Together (сард 19 доллар эсвэл жилд 199 доллар) үйлчилгээний апп нь ахмад настнуудаа асран халамжлах, тэдэнтэй харилцахад зориулагдсан байна. Энэхүү захиалгад аливаа нэгэн зүйлийн уналтыг илрүүлэх болон яаралтай тусламжийн утас багтсан байна. Amazon Astro-ийн анхны загвар Ring Protect Pro-ийн зургаан сарын турш захиалгаар худалдан авах боломжтой юм байна.
Эх сурвалж: reuters.com