Канадын их дээд сургуулиудад “реп” хэл судлах болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канадын их дээд сургуулиудад “реп” хэл судлах болно

University of Toronto named one of the best academic schools in the world |  News

/2021.09.29/: Канадын Райерсоны их сургууль оюутнуудад Торонтогоос төрөн гарсан реппер Дрейк болон The Weeknd нарын бүтээлийг судлах хөтөлбөр боловсруулжээ. Энэ тухай CNN телевизийн суваг мэдээлэв.

Энэхүү сургалт нь “Дрейк болон The Weeknd-ийн бүтээлийн задлан шинжлэл” нэртэй байх ба энэ сэдвийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлэх өвлийн улиралд Канадын их сургуулийн оюутнууд судлах боломжтой болно.

“Канадын рэп, R&B урсгалыг таньж, хүлээн зөвшөөрөх цаг нь болсон. Оюутнууд болон урлаг судлаачид “бидэнд Дрейк болон The Weeknd зэрэг алдартнуудыг төрүүлсэн Торонтогийн хөгжмийн урсгалыг судлах нь нэн чухал юм" гэж тус сургалтын хөтөлбөрийг боловсруулж хичээл заахаар болсон профессор Далтон Хиггинс хэлэв.

Хиггинсийн хэлснээр шинэ хөтөлбөрийн гол зорилго нь хоёр дуучны дууны үгийг нарийвчлан задлан шинжлэх юм. Хичээлийн үеэр оюутнууд бизнес эрхлэх талыг судлах бөгөөд профессорын хэлснээр бол "даруухан үндэстний амжилтанд хүргэх хүчтэй бизнесменүүд" байх ёстой гэжээ.

A History of Drake and The Weeknd's Relationship - XXL

Канадын хип хоп уран бүтээлчдийн бүтээлийг мэргэжлийн хөгжмийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнууд анх удаа судлаж эхлэх нэг сэдэв нь болох юм байна.

Энэ оны тавдугаар сард The Weeknd нь Billboard Music Awards шагнал гардуулах ажиллагаанд арван номинацид шагнал хүртсэн ба тэрээр энэ оны шилдэг хөгжимчин цолыг хүртэж гол номинацид ялалт байгуулжээ.

Эх сурвалж: lenta.ru

“The HU” хамтлагийн Америк дахь аялан тоглолт амжилттай үргэлжилж байна
“The HU” хамтлагийн Америк дахь аялан тоглолт амжилттай үргэлжилж байна
 
Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ
Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.