Ковид-19-өөр халдварласан хүний биеийн байдал хүндрэхэд илрэх шинж тэмдэг
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19-өөр халдварласан хүний биеийн байдал хүндрэхэд илрэх шинж тэмдэг

/2021.09.29/ Коронавирусийн халдвар авч шинж тэмдэг багатай буюу хөнгөн гэж үнэлэгдэн гэртээ тусгаарлагдаж байгаа хүнд дараах шинж тэмдэг илэрвэл хүндрэхийн шинж хэмээн хүний их эмч О.Дулмаа мэдээлжээ.

- Амьсгаадах /амьсгалын тоо минутанд 20 болон түүнээс дээш/,

- Уруул, хамар уруулын гурвалжлан хөхрөх,

- Цээжээр ханиалгалттай хамааралгүйгээр өвдөх,

- Хөлрөх, хүйтэн хөлс ихээр гарах,

- Явахад амьсгаадалт нэмэгдэх,

- Хоолой бачуурч боох гэж байгаа мэдрэмж төрөх,

- Өвчний эхэн үед халуурч байсан нь намдсан ч эргэж халуурах,

- Дотор муухай хоолны зуршил алга болох,

- Гүйлгэх /олон тоогоор/, хэвлийгээр хүчтэй өвдөх,

- Бүх үе мөч, булчин өвдөх, ялангуяа хөлийн эрээн булчин илүү их өвдөх,

- Толгой эргэх, чих шуугих, гар хөл хөрөх даарах мэдрэмж харьцангуй өөрт илүү анзаарагдах,

- Даралт ихсэх, багасах гэх мэт тогтворгүй байх,

- Зүрхний цохилтын тоо цөөрөх гэх мэт шинж тэмдгүүд нэмэгдэж илэрсээр байвал хүндрэх эрсдэл байна гэж дүгнэн гэрийн эмчилгээнд байгаа та өрхийн эрүүл мэндийн төв, хянаж байгаа эмчтэйгээ яаралтай холбогдоорой.

Дэлхийн шилдэг 100 хотын жагсаалтын эхний 4-т Москва хот багтжээ
Дэлхийн шилдэг 100 хотын жагсаалтын эхний 4-т Москва хот багтжээ
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.