Дэлхийн шилдэг 100 хотын жагсаалтын эхний 4-т Москва хот багтжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн шилдэг 100 хотын жагсаалтын эхний 4-т Москва хот багтжээ

Moscow - Wikipedia

/2021.09.29/: Москва хот нь дэлхийн шилдэг 100 хотын жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигджээ.

Энэхүү жагсаалтыг Resonance Consultancy зөвлөх компани жуулчдын сонирхол татахуйц байдал, амьдрах, ажиллах, бизнес эрхлэхэд тав тухтай байдал зэрэг үзүүлэлтүүдийг үндэслэн гаргадаг гэж Москва хотын даргын орлогч Наталья Сергунина мягмар гарагт мэдэгдэв.

  1. Лондон хот
  2. Парис хот
  3. Нью Йорк хот
  4. Москва хот
  5. Дубай хот
  6. Токио хот
  7. Сингапур хот
  8. Лос Анжелис хот
  9. Барселона хот
  10. Мадрид хот

"Өнгөрсөн жилийн нэгэн адил Москва хот нь амьдрал, ажил, аяллын хамгийн шилдэг мегаполисуудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн" гэж хотын захиргааны албан ёсны мэдээллийн сувгаас иш татсан ба "Үнэлгээнд олон параметрүүдийг харгалзан үздэг. Олон улсын шинжээчид эдийн засгийн боломж, тухайлбал соёлын орчныг үнэлээд зогсохгүй хот хэр тэнцвэртэй хөгжиж байгааг шинжилдэг” гэж нэмж хэлэв.

Үнэлгээг гаргахдаа хүн ам, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, газар нутаг, бүтээгдэхүүн, амралт, сурталчилгаа гэсэн үндсэн зургаан бүлэгт ангилсан 24 чиглэлээр статистик үзүүлэлтүүдийн дагуу үнэлдэг байна. Оросын нийслэл нь дэд бүтэцийн хөгжил, жуулчдын сонирхол татахуйц газруудын тоо зэргээс шалтгаалан "Бүтээгдэхүүн" төрөлд тэргүүлэгчээр шалгарсан бол Москва хот нь "Байршил" ангилалд чанартай цэцэрлэгт хүрээлэнгийн хүртээмж болон аюулгүй байдлын өндөр түвшингээр хоёрдугаарт орсон байна. Харин "Чөлөөт цаг" ангилалд Москва тавдугаарт жагсаж, хүн амынхаа боловсролын түвшинээр эхний 3-т орсон (Лондон, Санкт -Петербургийн дараа) бол Инстаграм дахь hashtag-ийн тоогоор эхний аравт багтжээ.

Энэ жил Москва хот "Эдийн засгийн хөгжил цэцэглэлт" гэсэн үзүүлэлтүүдийн бүлэгт байр сууриа мэдэгдэхүйц бэхжүүлж, 64-ээс 25-р байр хүртэл өссөн" хэмээн хотын захирагчийн эдийн засгийн бодлого, өмч, газрын харилцааны асуудал хариуцсан орлогч Владимир Ефимов хэлэв. Ажилгүйдлийн түвшин, нэг хүнд ногдох ДНБ гэх мэт эдийн засгийн хэд хэдэн үзүүлэлт дээр үндэслэн үнэлгээ хийсэн гэж тайлбарлав. Ефимов Москвад бүртгэлтэй ажилгүйдлийн түвшин 0.51% байгаа нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойшхи хамгийн доод түвшин гэж нэмж хэлэв.

ОХУ-ын нийслэл нь олон улсын технологийн төв болон эрчимтэй хөгжиж байна. Хотын аж ахуй эрхлэлт, инноваци хөгжлийн хэлтсийн дарга Алексей Фурсины хэлснээр Москва хотод шинэлэг бүтээгдэхүүн боловсруулах, хөгжүүлэх бүх нөхцлийг бүрдүүлж байна. Хотын захиргааны хөтөлбөрийн ачаар стартап компаниуд Москва хот болон томоохон бизнесийн дэмжлэгтэйгээр хөгжиж, хотын орчинд туршин, дараа нь түншүүд болон үйлчлүүлэгчидтэй харилцаж эхлэх боломжийг олгож байна гэж тэр тэмдэглэв.

Үнэлгээний тухай

Дэлхийн шилдэг 100 хотын рейтингийг олон улсын зөвлөх компани болох Resonance нь 2016 оноос эхлэн энэхүү жагсаалтыг гаргаж байгаа ба үүнд статистик тоо баримт, жуулчид, бизнес эрхлэгчид, салбарын мэргэжилтнүүдийн тоймыг харгалзан үздэг байна.

Эх сурвалж: tass.ru

3000 жилийн настай Буган хөшөөн дээр сараачжээ
3000 жилийн настай Буган хөшөөн дээр сараачжээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.