3000 жилийн настай Буган хөшөөн дээр сараачжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

3000 жилийн настай Буган хөшөөн дээр сараачжээ

May be an image of outdoors and text

/2021.09.29/: Монголын буган хөшөөдийн дотор гадаргууны өнгөөрөө гайхагдах Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хиргисүүрийн дэнжийн 15-р буган хөшөөг энэ жил ийнхүү сүйтгэжээ.

Хөшөөний том жижиг 7 буга, байлдааны зээтүү, унжуургатай цагирган ээмэг дүрсэлсэн нүүрэн талд цэнхэр тосон будгаар:

"Буган, хөшөө

Улаан толгойн үзүүрт

Ургасан юм шиг суулгасан хөшөө

Улс олон минь сонирхож сонжиж хардаа

Урт богино хөшөө чулуу нууд" гэж бичжээ.

Уг буган хөшөө нь он цагийн хувьд 3000 жилийн тэртээд холбогдох бөгөөд дөрвөн талдаа том жижиг 12 буга, 7 адуу, цагирган ээмэг, толь, хутга, байлдааны зээтүү, бамбай зэрэг дүрслэлүүдтэй Монгол болон Өвөр Байгалийн бугын хийсвэр дүрслэлтэй сонгодог буган хөшөөний төрөлд багтана.

Соёлын өвөө хайрлан хамгаалцгаая!

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Өнөөдөр үүлшинэ, хур тунадас орохгүй
Өнөөдөр үүлшинэ, хур тунадас орохгүй
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.