/2021.09.28/ Манай улсад одоогийн байдлаар 255 мянган хүн вакцины гуравдугаар тунгаа хийлгээд байна. Эдгээр хүмүүсийн 0.1 хувь нь тунгаа хийлгээд 14 хоносны дараа ковид туссан. Үүнээс дүгнэвэл гуравдугаар тун халдвар авахаас сэргийлж чадаж байна гэж харж байгаа гэж УОК-ын эрдэмтдийн багийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэллээ.
Мөн тэрбээр, Халдварын тархалт өндөр байгаа энэ үед амны хаалт дөрөв дэх тун юм. Монгол төдийгүй дэлхийн маш олон оронд амны хаалтыг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн ч гэсэн тогтмол зүүхийг уриалж байна. Амны хаалтыг гэрэээсээ өөр газарт авахгүй байх хэрэгтэй. Мөн гуанз, ресторан, кофе шоп-оор үйлчлүүлэхгүй байх нь халдвараас сэргийлэхэлд хамгийн чухал зүйл гэлээ.