Мансууруулах бодис хэрэглэсэн цагдаагийн алба хаагчийг шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мансууруулах бодис хэрэглэсэн цагдаагийн алба хаагчийг шалгаж байна

No description available.

/2021.09.21/ Цахим орчинд цагдаагийн хувцастай иргэн мансууруулах төрлийн бодис татаж буй зураг нийтлэгдсэн. Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Урьдчилсан байдлаар Орхон аймаг дахь "Гэгээ" цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ есдүгээр сарын 13-ны өдөр мансууруулах төрлийн ургамал татсан нь тогтоогдсон" гэв.

Мөн тухайн алба хаагч ажлаасаа буусны дараа дүрэмт хувцастайгаа бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байна. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Энэ асуудалд Орхон аймаг дахь цагдаагын газраас эрүүгийн хуулийн 20.7.1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мансууруулах бодис татсан цагдаагийн алба хаагчийг ажлаас нь халах шийдвэр гаргасан гэсэн юм.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.