АНУ 5-11 насны хүүхдүүдэд аравдугаар сард Pfizer вакцин хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ 5-11 насны хүүхдүүдэд аравдугаар сард Pfizer вакцин хийнэ

Pfizer's Covid vaccine for 5-11 age group likely to be available in US by  October end: Report - Coronavirus Outbreak News

/2021.09.21/: АНУ даяар эцэг эхчүүд Pfizer болон BioNTech эмийн үйлдвэрлэгч нарын Даваа гарагт хийсэн мэдээллийг таатай хүлээн авсан ба уг мэдээлэлд 5-11 насны хүүхдүүд Halloween-ий баяр гэхэд Ковид-19 вакциныг хийх болно гэжээ.

Pfizer-ийн төлөөлөгч, гүйцэтгэх захирал Альберт Бурла "энэ насны бүлэгт Ковид-19 вакцины туршилтын анхны үр дүнг" сайшаажээ.

Хэрэв АНУ-ын зохицуулалтын үйл явц 12-с дээш насны бүлгийнхэнтэй адил журмаар явагдвал аравдугаар сарын сүүл гэхэд вакцин хийх зөвшөөрлийг олгох байх. Энэ сарын эхээр Хоол хүнс, эмийн зохицуулалтын агентлагын дарга, доктор Питер Маркс Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа, Pfizer үр дүнгээ манай агентлагт танилцуулснаас хэдэн долоо хоногийн дараа зөвшөөрөл олгогдоно гэж найдаж байна гэжээ.

Pfizer, BioNTech компаниуд Европ, Их Британийн эрх баригчдаас яаралтай үед хэрэглэх зөвшөөрөл хүсэх гэнэ.

Бурла мэдэгдэлдээ: "Бид вакцинаар хангагдсан хамгаалалтыг хүн амын залуу хэсэгт, ялангуяа Дельта хувилбарын тархалт өндөр энэ үед, хүүхдүүдэд учирч буй аюулыг багасгахын тулд зохицох зөвшөөрлийн дагуу бүрдүүлэхийг хүсч байна” гэжээ.

Долдугаар сараас хойш АНУ-д Ковид-19-ийн хүүхдийн өвчлөл 240 орчим хувиар өссөн нь иргэдийн эрүүл мэндэд вакцин хийх шаардлагатай байгааг харуулж байна.

Нью-Йоркийн Маунт Синай эмнэлгийн хүүхдийн эмч, вакцины мэргэжилтэн, доктор Кристин Оливер Нью Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа: “Энэ мэдээг сонсоод маш олон эцэг эхчүүдийн сэтгэл тайвшрах болно. Бид хүүхдүүдийг хамгаалахыг хүлээж байсан" гэжээ.

Pfizer болон BioNtech -ийн туршилтанд 2,268 оролцогч хамрагдсан гэж компаниуд мэдэгдэв. Насанд хүрэгчдийн тарилгын гуравны нэг болох 10 микрограмм тунгаар хийсэн хоёр удаагийн тарилга нь насанд хүрэгчдийн тунг хийлгэсэн 16-25 насны хүмүүстэй харьцуулахад эсрэгбиеийн түвшинг ижил тогтсон байжээ.

Pfizer компаний ахлах дэд ерөнхийлөгч, хүүхдийн эмч, доктор Билл Грубер Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа, хоёр дахь тунг хийсний дараа 5-11 насны хүүхдүүд гар өвдөх, халуурах зэрэг өсвөр насныхантай ижил шинж тэмдэгүүд илэрсэн гэжээ.

"Бид хүссэн үр дүндээ үнэхээр хүрсэн гэж би бодож байна" гэж тэр хэлээд "Бидэнд хүүхдүүдийг хэвийн амьдралд нь эргэн оруулах тун яаралтай шаардлага бас хэрэгцээ байна” гэж нэмж хэлэв.

Нью Жерси мужид доктор Ниша Ганди 10 настай охин Маяа Хуберийг Ратгерсийн их сургуулийн Pfizer судалгаанд хамруулжээ. Ковидоос хамгаалагдсан гэдгээ мэдсэний дараа Майя Associated Press -д өгсөн ярилцлагадаа түүний анхны зорилго бол "бүх найзуудтайгаа хамт нэг шөнийн үдэшлэг хийнэ" гэж хэлжээ.

Маяа хэлэхдээ, өөрийгөө эрсдэлд орж байгаа мэдэж маш их айж байсан ч гэсэн судалгаанд хамрагдах нь үнэхээр сонирхолтой байсан ба "туршилтанд орсоны дараа энэ шийдвэриыг гаргасандаа үнэхээр их баяртай байна бас тайвширлаа" гэж тэр хэлжээ.

Pfizer, BioNTech нар "бусад хоёр насны бүлэг буюу 2-5 настай хүүхдүүд, 6 сараас 2 настай хүүхдүүдийн туршилт энэ оны дөрөвдүгээр улиралд хийгдэхэд бэлэн болсон" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: theguardian.com

МӨРИЙН ХӨТӨЛБӨР: А.Отгонбаатар: Түүхэн киног зөвхөн төр санхүүжүүлнэ
МӨРИЙН ХӨТӨЛБӨР: А.Отгонбаатар: Түүхэн киног зөвхөн төр санхүүжүүлнэ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.