МӨРИЙН ХӨТӨЛБӨР: А.Отгонбаатар: Түүхэн киног зөвхөн төр санхүүжүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МӨРИЙН ХӨТӨЛБӨР: А.Отгонбаатар: Түүхэн киног зөвхөн төр санхүүжүүлнэ

No description available.

/2021.09.21/: Үнэн ба зөв нэртэй нам Монголын улс төрд ойрын үед их дуулдах болсон.

Тус намын дарга А.Отгонбаатар СХД-ийн 28 р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Тэрээр өчигдөр анх удаа хэвлэлийнхэнд хандсан ч Мөрийн хөтөлбөр гэхээсээ илүү өрсөлдөгчдийнхөө талаар ярьсаар дуусгасан.

Чухам юу хийхээр төлөвлөснийг Үндэсний аудитын газарт ирүүлсэн мөрийн хөтөлбөрөөс харцгаая.

12 хуудас бүхий 12 багц зорилт тавьсан байна.

Хөтөлбөрийн эхэнд Хүүхэд гэр бүлийн асуудлыг чухалчилж үзсэнийг тэмдэглүүштэй. 3 хүртлэх настай хүүхэдтэй ээжүүдийн ажиллах орчинг бүрдүүлэхээс эхлээд үргэлжлүүлэн Монгол хүний эрүүл мэнд бол Нийгмийн баялаг хэмээн тунхаглажээ.

Усны хатуулгийг зөөлрүүлэх, хүүхдүүдийг Монгол наадгайгаар тоглуулж хөгжүүлэх,

Түүхийн киног зөвхөн төрөөс санхүүжүүлэн бүтээдэг байхаар эрхзүйн орчин бүрдүүлнэ гэсэн нь анхаарал татахаар байна.

Ерөнхийдөө мөрийн хөтөлбөрийг ажиглахад тунхагийн шинж чанартай мөрөөдлийн аястай байгааг энд тэмдэглэе.

Ингээд ҮНЭН ба ЗӨВ намын мөрийн хөтөлбөртэй танилцахыг хүсвэл энд дараарай. Сонголт мэргэн байг.

Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж байна
Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж байна
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.